М.Бадамсүрэн: Зээлийн хүртээмж хомс, богино хугацаатай зээл олгож байгаа нь бизнесийн хувьд үр дүн гарахгүй байгаа юм
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэг судалгаа байна. Тэгээд Монгол улсын нийт өрх айлын 65% нь ямар нэгэн зээлтэй, иргэдийн дундаж өрийн хэмжээ 18 сая төгрөг. Ипотекийн дундаж зээл үндсэндээ дундаж нь 68 сая төгрөг, зарим тохиолдолд үүнээс илүү цахим зээлийн хэрэгжилтийн дундаж зээл 2,3 сая гэсэн ийм дүн байгаа. Үүн дотроос нэг их анхаарал татаж байгаа нь аппликэйшний зээл буюу цахим зээлийн хүү сарын 6,1%, жилийн 72%. Тэгэхээр эүүн дээр цаашид энэ судалгаан дээр үндэслэж юунд анхаарч байгаа вэ, Монгол банк, СЗХ-ноос асууя. Тогтоолын төслийг боловсруулж байгаа ажлын хэсгийн ахлагчаас асуулт байна.
Цаашид хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт оруулах вэ. Гол нь үүнийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байгаа юм. Нэг дүгээрт иргэдийн санхүүгийн боловсролыг яаж дээшлүүлэх вэ? Хүүхэд, оюутануудад үүн дээр хандсан ямар бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? Хоёрдугаар, өрийн дарамтад өртсөн иргэдэд зориулсан дэмжлэгийн тусгай хөтөлбөрүүд Монголын төрд байна уу_ Монгол банканд тусгай хөтөлбөр байна уу. байхгүй юу? Өрийн дарамтад орсон иргэд, санхүүгийн боловсрол багатайгаас болоод залилуулсан эсвэлөртөж,хүнд байдалд орсон иргэддээ зориулсан ямар арга хэмжээг өнгөрсөн хугацаанд Монгол банк, манай төр хэрэгжүүлсэн бэ? Үүнийг би жирийн дундаж иргэдийг төлөөлжасууж байгаа юм.
Бизнесийн хувьд хамгийн гол тулгамддаг асуудал нь зээлийн хүртээмж, дээр нь нэмэх нь богино хугацаатай олгохоорүр дүн гарахгүй болчхоод байгаа юм. Төрөлжсөн банкнуудыг яаж байгуулах юм бэ? Жишээлбэл, Төрийн банкийг хөдөөгийн хөгжлийн дэмжих банк болгох хэрэгтэй. Хөдөөгийн хөгжлийг дэмжих банк өмнөх нийгмийн үед хоршоо нэгдлийг дэмждэг байсан. Харамсалтай нь хувьчлагдаад , сүүлдээ нэр нь "Хаан" нэртэй болоод өөр болоод явчихлаа. Одоо байгаа Төрийн банкны энэ сүлжээг ашиглаад сум болгонд нэгжтэй хөдөөгийн хөгжил бол эрсдэлтэй салбар учраас ХАА-н зээл гээд олон янз янзын, тус тусдаа хөтөлбөр гаргаж байснаас үүн дээрээ төвлөрүүлээд ажиллах нь зүйтэй.
Үндэсний баялгийн сангийн хөгжлийн сангаас ЖДҮ-лэлийг дэмжихэд зориулж эх үүсвэрийг жил болгон хуваарилдаг байхгүй бол төсвөөс хараат байдалтай энд ерөөсөө мөнгө хуваарилагдахгүй болохоор энэ зээлийг шаталж олгож чадахгүй байна.

Сэтгүүлч