Н.Батсүмбэрэл: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард иргэдийн төрд итгэх итгэлийн асуудлыг манлайлах учиртай
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Нэгдүгээрт,
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа танд амжилт хүсье. Та өмнө нь гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын өнөөгийн гадаад бодлогыг юу гэж харж байна вэ? 2 хөрштэй харилцаж байгаа харилцаа болон 3 дахь хөрштэй харилцах харилцаа, үүнд Ораногийн гэрээг хэрхэн харж байгаа вэ? Эдгээр хамтын ажиллагааг цаашид хэрхэн явуулах бодлоготой байгаа вэ?
Хоёрдугаарт,
Хот, хөдөөгийн хөгжил ядуурлыг бууруулдаг гэдэг. Бид хотоо хөгжүүлэх гэж оролдоод хөдөөгөө хэтэрхий орхигдуулаад ядуурлыг нэмэгдүүлээд байгаа юм шиг харагддаг. Тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн асуудал дээр ямар бодлого гаргах уу?
Гуравдугаарт,
Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод ажиллахад засгийн газрын өмнөх мөрийн хөтөлбөрийг тодотгох уу? Өөрөөр хэлбэр оролцогч намууд өөрчлөгдвөл мөрийн хөтөлбөрийн зарчмын зөрүүтэй зүйл гарч болзошгүй учраас ямар байр суурьтай байгаа вэ?
Дөрөвдүгээрт,
Бүсчилсэн хөгжлийг юу гэж дүгнэж байгаа вэ? Бүсчилсэн хөгжлөө бид хэрхэн урагш явуулах уу? Жалгаар тойрсон 330 сумтайгаа, 21 аймгаа тойрсон 21 сумтайгаа 21 дүгээр зууны хөгжлийн тухай ярих уу? Шинэ загварыг хөгжүүлэх үү?
Тавдугаарт,
Эрчим хүчний асуудал бол том асуудал боллоо. Саяхан 3 дугаар станц дээр том хэмжээний гэмтэл, ноцтой хохирол бий боллоо. Үүнийг цахилгаан талаасаа нөхөх арга хэмжээ авч байгаа юм байна. Дулааны асуудлыг хэрхэн тооцох вэ? Энэ эвдрэл, гэмтлийн ард ноцтой үр дүн байж болох уу? Үүнийг яаж шийдэх вэ?
Зургаадугаарт,
Стратегийн асуудлыг юу гэж харж байгаа вэ? Ард түмний Ухаа-Худаг, Төгрөг нуур зэргийг юу гэж дүгнэж байна.
Долоодугаарт,
Залуучуудад хэрэгтэй байгаа эх оронч үзэл хүмүүжлийг хэрхэн үзэж байна?
Наймдугаарт,
Нийгмийн нэг том асуудал бол нийгмийн эрүүл мэндийн асуудал байдаг. Залуучуудын эрүүл мэнд, төлөвшилтийн асуудал хурцаар яригдаж байна. Үүнийг яаж Засгийн газартаа шийдэх вэ?