2025.06.13

П.Сайнзориг: Ерөнхий сайдын ажлыг дүгнэхдээ хувийн хэвшилд хэчнээн тогтвортой ажлын байр бий болгосноор нь үнэлдэг улс төрийн соёл руу орох шаардлага байна

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Г.Занданшатар даргаас 2, 3 зүйлийг асууя гэж бодож байна. Засгийн газар Ерөнхий сайдын ажлыг дүгнэхдээ яг хувийн хэвшилд хэчнээн ажлын байр байнгын тогтвортой ажлын байр бий болгосноор нь үнэлэх энэ улс төрийн соёлруу цаашдаа орвол яасан юм. Энэ тоон үзүүлэлтийг ерөнхийдөө яг авч хэлэлцдэг баймаар байгаа юм. Ингэж байж ажлын байрыг бий болгох энэ бодлогын цаана хүний хөгжлийн асуудлаа бид анхаардаг болно. Хүнээ бэлддэг болно. Хүнийхээ хөгжлийг дагаад боловсрол, эрүүл мэнд байдаг юм уу, тэр өрсөлдөх чадварын асуудлыг нь судалдаг ярьдаг, бодлогын асуудлуудаа ярьдаг болно. Ажлын байр бий болгох замаар энэ ядууралыг бууруулах асуудал яригдана. Энэ ажлын байрыг бий болгож болох энэ салбаруудынхаа хууль эрх зүйн орчныг анхаардаг болно.

Өнөөдөр уул уурхайн салбар хамгийн том ажлын байр бий болгох салбар байгаа боловч,бодлого нь тодорхойгүй гаднын хөрөнгө оруулагчид хардаг, за эргээд одоо бид хэд энэ салбар дахь хувийн хэвшилтэйгээ дайсагнасан гэдэг юм уу хоёр талд гараад л үзэх гээд байгаа юм шиг, юм хандлагууд жоохон олон нийтийн дунд төрчхөөд байна. Энэ бодлогыг тодорхой болгох үүднээс ашигт малтмал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг яаралтай оруулж ирэх асуудал дээр ямар байр суурьтай байх вэ. Ажлын байр бий болгох замаар энэ хөрөнгө оруулалтын асуудлыг татна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ярихаар хувийн хэвшилтэйгээ л ярина. Г.Занданшатар даргын үгэнд баярлаж байгаа зүйл байна. ТӨК-ийг бас ерөнхийдөө зоригтойгоор танаж бууруулна. Ингэж байж энэ хувийн хэвшилд орон зай нь гарч ирэх юм.

Бизнесийн орон зай гарч ирнэ. Үүн дээртаныг зоригтой, шийдэмгий алхам аваасай гэж хүсэж байна. УИХ-аас энэ дээрбодлогын дэмжлэгийг нь яаралтай үзүүлээд явах ёстой. Би бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 20 гаруй хуулийг ХЗДХЯ дээр 2 жилийн өмнөөс боловсруулаад байж байгаа. Үүнийг Засгийн газрын холбогдох сайдууддаа, магадгүй таны доор ажиллах ХЗДХ-ийн сайддаа чиглэлийн нь өгч ажиллаарай гэж хүсэж байгаа юм. О. Алтангэрэл сайдын үед хэд хэдэн хуульорж ирлээ. Төлбөрийн чадваргүйтэл болон Арилжааны хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд. Ингэж байж бид нар бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна. 2 дугаарт аа. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын өмнө хууль тогтоомжийн биелэлтийг хангуулдаг. Таныг хууль тогтоомжийн агентлагийг байгуулж, 5 жил тутам энэ хууль тогтоомжуудын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, УИХ-д тайлагнах, хуулийн шаардлагыг хангах энэ тогтолцоог хийж цаашдаа анхаардаг байгаасай гэж хүсэж байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа