2025.06.12

Х.Жангабыл: Эрчим хүчний бие даасан байдал болон Сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хөгжүүлэх вэ!

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл:

Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог бид хэлэлцэж байна. Г.Занданшатар дарга таныг бүрэн дүүрэн дэмжиж байна. Олон жил улс төрийн тогоонд чанагдсан, туршлагатай эв, эеэ хичээж ажиллаж чаддаг төрийн өндөр албан тушаалд томилогдож ажиллаж байсан хүн болохоор дэмжиж байна. Эрчим хүчний салбар элгээрээ мөлхсөн гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг яриад байгаа хэрнээ эрчим хүчээр хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна. Өмнөх Засгийн газрын сайд нар болох. Б.Жавхлан, С.Бямбацогт, Ц.Туваан, С.Одонтуяа, Б.Дэлгэрсайхан зэрэг нам харгалзахгүй бүх сайд нар нар сайн ажилласан. Үүн дотроо Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний салбарыг боломжийн сайн удирдсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Б.Чойжилсүрэн сайд ер нь эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг аливаа их хуралдаан ард түмэнд ил тод, нээлттэй илэн далангүй танилцуулж байдаг үнэнийг л хэлдэг.

Эрчим хүчний салбар 4 толгойтой болчихсон гээдхэлээд байгаа юм, асар хүнд байгаа. Чуулгандбайр сууриа илэрхийлдэг гишүүд ч байгаа, Энхцэцэг гишүүн байна, эрчим хүчний тухай хуулийг санаачлаад явж байна. Цэнгүүн гишүүн бас байр сууриа байнга илэрхийлдэг Ж.Золжаргал, Очирбат гишүүн байна. Цаашдаа эрчим хүчний бие даасан байдлыг яаж хэрэгжүүлэх вэ. Сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх вэ. Энэ тал дээр байнга байр сууриа илэрхийлж байдаг. Олон хүн санаа зовдог, эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Хэрэвзээ эрчим хүчний сайдыг солихоор бол Чойжоо сайдаас дутахааргүй улс төрийн зоригтой, туршлагатай, ноён нуруутай, салбараа сайн мэддэг сайдыг томилуулан ажиллах нь зүйтэй гэдгийг л хэлэх гээд байна.

Ер нь салбартаа тэргүүлэгч нарыг татан авч сайд нараа сонгоосой л гэж хэлэхийг хүсэж байна. Ийм нэг ийм хүсэлт байна. Баруун бүсийн эрчим хүчний систем бас эрсдэлтэй. Баруун бүсийн хэрэглээний 80%-ийг, ОХУ-аас импортлон авч байгаа. дотооддоо 20 хувийг импортоор үйлдвэрлэж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдаж байгаа. Барилга угсралтын ажил нь бараг 4 жил үргэлжилнэ, 4 жилийн дараа ашиглалтад орсны дараа бас баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй. Тэгэхээр баруун бүсээс сонгогдсон, гишүүд шинээр эрчим хүчний эх үүсвэрийг нэмж барихаар Ховд гол дээр УЦС нэмж барихаар судалгааны ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлыг та дэмжиж ажиллах уу дэмжих үү?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа