2025.06.18

Ц.Мөнхбат: Ж.Батсуурь сайдын үед эхлүүлсэн Орон нутагт орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлээд явах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат  дараах байр суурийг илэрхийллээ.

Өнгөрсөн Засгийн газартсайн ажиллаж байсан зарим сайд нар энэ ЗГ-т үргэлжлүүлээд ажиллаж байгаа явдалд нь талархалтай байна. Жишээ нь Б.Дэлгэрсайхан сайд, Н.Учрал, Б.Батцэцэг, П.Наранбаяр, С.Амарсайхан сайд нар гэх мэтчилэн. Сайд нартаа ажлын амжилт хүсэж байна. Мөн шинээр томилогдож байгаа олон сайхан залуусайд нартаа амжилт хүсье. Ялангуяа Э.Бат-Амгалан сайддаа барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдож байгаа явдалд нь баяр хүргэж, амжилт хүсье. Нэг чухал зүйл бүсчилсэн хөгжил,хөдөөгийн хөгжил гэж байгаа. Ж.Батсуурь сайдын үед эхлүүлсэн орон нутагт орон сууцжуулах асуудлыг үргэлжлүүлээд яваасай гэж танаас хүсэж байна.

Эрчим хүчний сайдаас нэг зүйласууя. 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг сонгон шалгаруулж өгдөг болсон юм байна лээ. Үүнээсхойш нэг ч төсөл яваагүй, нэг ч зөвшөөрөл олгогдоогүй. Энэ ямар учиртай байдаг юм. Юундаа байгаад одоо энэ зөвшөөрөл нь олгогддоггүй юм бэ? Үүнээс шалтгаалангадна, дотнын хөрөнгө оруулалтууд дагаад зогсчихдог, хүлээгээд байгаад байдаг нэг ийм асуудал байна.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараа сасууя. Монгол улсын далан хэдэн хувь нь цөлжчихсөн. тэр дундаа говийн бүс нутаг цөлжилтөд хамгийн их өртөж байгаа. Гадаргын усыг говь руу чиглүүлэх тал дээр С.Одонтуяа сайдын хувьд хийж хэрэгжүүлж байсан энэ ажлуудыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Ялангуяа сум бүрт хөв цөөрөм бий болгох үерийн усыгхуримтлуулах гэх чиглэлийн ажлууд дээронцгой анхаарч үргэлжлүүлээрэй. Саяхан нээлтээ хийсэн Онги, Цагаан Бургастайн усны төслийг нэн тэргүүнд явуулах ийм шаардлагууд байгаа.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа