2025.07.03

Л.Соронзонболд: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн гарч байгаа хохиролтойгоо дүйцэхгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025/07/03ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, хариулт авав.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлд ирж зорчиход,  орон нутгийн төсвөөс авлага үүсээд байна. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 1,6 тэрбум төгрөгийн авлага хуримтлагдаж байна. Цаашдаа аймгийн төсөв дээр тавигдахаар орсон байна. Тухайн орон нутгаас ирж зорчиж байгаа хүнийг яаж тоолж байна вэ? хэрхэн авлагаа үүсгэхээр төвлөж байна вэ? 

Хоёрдугаарт, Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээ маш бага байгаа. Гарч байгаа хохиролтойгоо дүйцэхгүй байна. Жолоочийн хариуцлагын тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтөд үүнийг тусгаж байгаа зүйл, заалт байгаа юу? 

Түүний асуултад, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар  хариуллаа.