2019.12.06

М.Билэгт: Гадны эмч нарыг Монголд урьж мэс засал хийлгүүлэх боломж бий юу?

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жил үнэхээр уналтанд орсон. Иргэд гадаад руу явахын тулд хэвлэлээр хандив гуйдаг болсон. Гадаадын  тусламжаар олон эмнэлэг барьсан Иргэдээ гадаад руу явдаггүй монголдоо эмчилгээ хийлгэдэг тогтолцоог бий болгож болдоггүй юм уу  эсвэл гаднаас эмч урьж авчирч болно.

Хойч ирээдүй валютын зээлийг ямар их хэмжээний өрөнд орох талаар бодох ёстой. Иргэдийн даатгалд төлж байгаа мөнгийг яагаад арилжааны банканд тавьдаг юм бэ нөгөөтээгүүр өрхийн эмнэлгүүд бүгд хувийн хэвшлийнх. Үнэндээ өрхийн эмнэлэг дээр зөв оношилгоог авах боломж байхгүй.

Учир нь тэнд сайн эмч нар байдаггүй. 2018 онд гаргасан судалгаагаар төв эмнэлгүүд 4000 ортой, хэвтэн эмчлүүлсэн иргэд 151 мянга. Гэтэл 1340 үүдэн хувийн эмнэлэг байна. 243 ортой. Гэтэл 243 ортой хувийн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлсэн 177492. Мөн улсын эмнэлгээр нэг сая 300 байхад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр сая байна. Энэ ямар учиртай вэ. Одоогоос 30 жилийн өмнө хөдөө орон нутагт  шинэхэн эмч нар ирж ажилладаг байсан. эмч ирж ажиллах  байр бэлэн. Нөгөөтээгүүр сувилагч нар бүр байхгүй болсон. Эмийн үнийн асуудлыг яаж зохицуулах юм бэ?