2019.12.06

Д.Тогтохсүрэн: Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр юу хийх вэ?

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Нийт 158 сая америк долларын төсөл байна. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гэж ойлгож байна. Хийх ажлыг нь харахаар эрүүл мэндийн хэдэн барилга байгууламж засах юм харагдаад байна. Эмзэг бүлгийн иргэдээ анхаарах юм уу эмнэлэгээ сайжруулах юм уу? Эмзэг бүлгийн иргэд өнөөдөр хамгийн их эрүүл мэндээрээ хохирч байгаа. 

Хоолны орон байрны, хөдөлмөр эрхлэлтийн, боловсрол эзэмших хэрэгцээ шаардлага дутмаг байгаа. Эмнэлэгийн орчин нөхцөл сайжруулах асуудлбг заавал зээлээр гэхгүй Монгол улс өөрийн төсвөөр хийгээд явах боломж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр юу хийх вэ?