2022.12.30

Б.Баттөмөр: Баялаг бүтээгчдийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн төгрөгийн ханшийн уналтыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Миний ойлгож байгаагаар 100 сая доллар авсан. Дараа нь 20 сая нийт 120 сая доллар болж төсөв дээр ирээд зарцуулагдсан. Сүүлийн үед янз бүрийн нэртэй зээл их орж ирж байна.Засгийн газар хоорондын зөрчилтэй. Зээл авах амархан. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар салбарт зээл оруулахаа бодох хэрэгтэй. Өнөөдөр бизнесийн салбарт 18 хувийн хүүтэй зээл ч олгогдохоо больчихлоо.

Төв банкны хүү 13 хувь болчихсон. Инфляц 14.5 хувь боллоо. Ингээд зээл олгодог банк алга. Монгол төгрөг үнэгүй боллоо. 7 хоногт 5 төгрөгөөр унаад байна. Ханштай холбоотой асуудал төсвийн бодлоготой холбоотой. Баялаг үнэгүйдлээ. Төсвийн дэмжлэг гэж гаднаас зээл авдаг байж болохгүй ээ. Өнөөдрийн авч байгаа зээл 7 жилийн хугацаатай байна. Цаашдаа эрчим хүчний салбарт зээл авах хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн алдагдал ковидоос гадна хулгайтай холбоотой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn