2021.10.13

Н.Наранбаатар: Цагаанхад боомтонд жолооч нарын ковидын шинжилгээг хэр бодитой авч байгаа вэ?

АБГББХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар   асуулт асуулаа. 

Гаднаас бага хувийн хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч байна гэж ойлголоо. Зарцуулалт нь ковидын эсрэг вакцинжуулалт болоод түүнтэй холбоотой асуудлуудад гарах юм байна. Нөгөө талаараа сангйн яамнаас гаргаж байгаа мэдээллээр өрийн хэмжээ өнгөрсөн жил 62 хувь энэ оны эцэст 61 хвь болж буурах юм байна. Тийм учраас зээл авах бололцоотой юм байна гэж харж байгаа. 

Эрүүл мэндийн яамнаас хүн байгаа учраас мэдээлэл авах хүсэлтэй байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр болж байна. Эрэлт их байгаа. Энэ үед бид боломжийг ашиглан нүүрсээ зарж чадахгүй наанаа будлиад байна. Өмнөговь аймгийн Цагаанхаданд жолооч нараас авч байга пср шинжилгээ маргаан   дагуулаад асуудал дэгдээд байгаа. Ямар пср хэрэглээд байгаа юм бэ? Нэг ижил пср хэрэглэж болохгүй байгаа юм уу? Тэнд сөрөг гарахаар энд эерэг гарна. Тэнд эерэг гарахаар энд сөрөг гараад асуудал үүсгээд байна. Энэ тал дээр мэдээлэл авмаар байна.