2022.03.23

Ц.Цэрэнпунцаг: Зээлийн зарцуулалтыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Өрийн таац тулсан, хүнд хэцүү цаг үед хэлэлцэх асуудал мөн юм уу, биш юм уу. Хамгийн гол нь хашаа барих, худаг гаргана гэж төсөлд тусгагджээ. Уг нь хуулийн дагуу татвараараа энэхүү ажлуудыг хийх бололцоотой болсон. Татварыг бол бага тогтоосон. Хэрэв татварыг боломжийн үнээр тогтоосон бол салбарын ажлуудыг санхүүжүүлэх мөнгө цугларах ёстой байсан.

Хоёрдугаарт хашаа барина гэдэг нь ямар учиртай юм бэ. Бэлчээрээ хаших эсвэл малчдад хашаа барих нь тодорхойгүй байна. Тодорхойгүй асуудлаа төсөлд тусгачихаад юунд зарцуулсан нь ойлгомжгүй мөнгө нь хийсчихдэг. Суманд ямар цех барих юм бэ? Бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Төрийн хувьд малын эрүүл ахуйд онцго анхаарах нь чухал. Жижиг бөгөөд үр ашиггүй олон төслүүдийг хэрэгжүүлэх нь төдийлөн ач холбогдолгүй байна. Төр хөгжлийн бодлого тодорхойлно гэхээр нарийн бизнес гэж бодоод явчихдаг юм уу? Цаашид бодитой шийдвэр гаргаж, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх хэрэгтэй.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмж тодрууллаа.

Ц.Цэрэнпунцаг: Малаа эрүүлжүүлэхэхэд төрөөс нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай