2021.12.23

О.Цогтгэрэл: Түгжрэлийг бууруулахад судалгаан дээр үндэслэн ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Авто зам тогтвортой байна" гэсэн нэрнээс эхлээд асуудал байна.Түгжрэл хүнд асуудал ч үүний цаана тодорхой тоо байдаг. Иймд шийдэл харж ажиллах ёстой. Түгжрэлийг бууруулахад ямар төлөвлөгөөтэй ямар ажил хийхээр байгаа вэ? Том зургаараа хэзээ юу хийгдэх вэ? 100 сая доллараар юу хийх гэж байна вэ? Бодлого буруу харагдаад байгаа юм биш үү? Зам өргөтгөнө, ухаалаг системд шилжүүлнэ гэсэн тодорхойгүй хоёр зүйл байна. Энэ зээл цаашдаа хариуцагч нь өөрөө хариуцах тал дээр яаж анхаарах вэ? Улсын төсөв дээр ингээд явах нь зөв үү?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn