2021.01.27

Д.Ганбат: Цөөнхийн бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Нилээн хариуцлагатай мөч байна. Монголын ард түмэн 7 сарын өмнө саналаа өгч МАН олонхи болсон. Гэхдээ нийт ард түмний 40 орчим хувь л та бүхэнд саналаа өгсөн. Ингэхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх 4 жил хариуцлагатай ажиллана гэсэн итгэлээр сонгосон. Гэвч талаар боллоо.

Хариуцлага МАН-ын бүлэг, АН-ын бүлэг үүрэх ёстой. УИХ-ын дарга маргаан мэтгэлцээн төрийн ажлыг ордон дотроо шийэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Би өмнө нь хэлсэн. Монголын ард түмэн дарьтай торх шиг болсон байна гэж. Илэрхийлэл нь сүүлийн 2-3 долоо хоногт мэдрэгдэж байна. 76-ын нэг нь өлсгөлөн зарлачихсан. гэтэл бид Ерөнхий сайдаа томилохдоо зулгуйдсан, магтсан шинжтэй байна. Ард түмний эрүүл мэнд, эдийн засаг эсрэгээрээ унасан байна.

Шинээр орж ирж байгаа Ерөнхий сайд маань залуу хүн. Алдаж онодог хүн л болсон хойно ам ажлын нэгдэл байгаагүй. Иухайлбал, би албан тушаалд очихгүй гэж ярьж байсан нь эсрэгээрээ болж байна. Цаашид бүү ийм байгаарай.

АН-ын бүлэг хариуцлага үүрч байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид ярьж хэлэх, асуух, захиас хэлэх шаардлагатай байна. Гэвч өнөөдөр цар тахлын үеийн чуулган гээд үг хэлэх минут хязгаартай байна. Тиймээс энэ боломжийг намын бүлгийн гишүүддээ гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэн хуулийн дагуу 5 хоногийн завсарлага авч байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn