2021.01.27

Ж.Ганбаатар: Халамжаас бүтээмж рүү чиглэсэн бодлого нэн яаралтай хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

"Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад томилогдох гэж байна. Цар тахалтай, эдийн засаг хүнд, том сонгууль дөхсөн, жагсаал цуглаантай цаг үе байна. Хамаг цагаа улс төр рүү анхаарч зарцуулах вий гэдэгт санаа зовж байна. Уг нь Оюун-Эрдэнээс маш их зүйл гарна. Зарим зүйл дээр нь харамсаж байна. Энэ хүнийг хэтэрхий эрт харлуулаад хаячихвий гэж санаа зовж байна.

Үүний цаана та хэт их улс төр, маргаанд анхаарал хандуулахгүй эдийн засаг руугаа хандах цагаа гаргаарай.

Яаж хүмүүсийн хөдөлмөр эрхлэх сонирхолыг дээшлүүлэх вэ гэдэг дээр Засгийн газар урт хугацааны бодлого гаргах ёстой. Өрх бүрийг хэрхэн үйлдвэрлэгч болгох уу? хүн бүр улс төр сонирхож, улс төржөөд байдаггүй болгох вэ? энэ тал дээр ажиллаарай. Халамжаас бүтээмж рүү хэрхэн шилжих вэ?

Цар тахлын үед хүндэрсэн ААН-үүдийн асуудал маргаашнаас л эхлээд таны өмнө гарч ирнэ. 67,4% нь хэвийн бус үйл ажиллагаа явуулж байна. 97% нь орлого буурсан, 46% нь орлого нь 50% буурсан байна. Эднийг яах вэ? Үүний цаана 1 сая 200 мянган хүн ажлын байрны асуудал үүссэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Эдийн засгийн байнгын хороо хэрхэн дэмжиж, хамтран ажиллах вэ?"

Түүний асуултанд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn