Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.07.08

Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 97,1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд боллоо.

Тэрээр хэлсэн үгэндээ “УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлэн засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ.

Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн МАН, Монгол Улсын  Ерөнхийлөгчтэй зөвшилцөж  итгэл үзүүлэн, шийдвэр гаргаж томилсон та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.

Иргэдийн их  итгэл, эрэлт хэрэгцээ,  хүсэл хүлээлт дагуулсан улс орны маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн хүндхэн цаг үед Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийг хямралаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана.

Улс оронд бий болоод буй нийгэм, эдийн засгийн хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж, ардл түмний итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

          Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү