2020.07.02

Б.Пүрэвдорж: ААН-ийг дэмжсэн бодлого чинь "бай"-аа оносонгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуув.

"Намаа удирдаж, их хуралд олонхи болсонд Танд баяр хүргэе.

Монгол улсын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшиж,  10.7 хувиар багассан байгаа.  Тэгэхээр эдийн засгийн ямар нарийн төлөвлөгөө байна вэ? Хоёрт, хар саарал жагсаалтаас хэзээ гарах вэ? хар жагсаалтад орсныг ард түмнээс нуугаад байх юм та нар, гэвч дэлхий мэдэж байна шүү дээ. Офшорт мөнгө чинь байгаад байна, хар тамхины асуудал байгаа учраас энэ жагсаалтад байна шүү дээ. Энэ асуудлаа хэрхэн шийдэх юм бэ?

Мөн ханшийг асуудал байна. 2016 онд 1980 төгрөгөөр аваачиж өгсөн. Өнөөдөр 40 хувиар суларсан байна. Дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ төсвийн тодотголоо хийх хэрэгтэй. Үүнийг хийж байж бид эдийн засгийн энэ хүндрэлээс гарах хэрэгтэй. 

Одоо 1.5 их наяадаар орлого тасарчихсан байна. Дээрээс нь бид 2020 оны төсвийг  2 их наядаар алдагдалтай баталсан. 

ААН-ийг дэмжсэн бодлого чинь "бай"-аа оносонгүй. Тэдний 90 хувийн үйл ажиллагаа доголдсон байна. Тэгэхээр эдгээр 5 асуултад та хариулж өгөөч

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өглөө

"Баярлалаа. Би томилогдвол үг хэлэхээр бэлтгэсэн байгаа. Зарим асуудлын хариултууд тэнд тодорхой хэлэх байх. Тантай санал нэг байна. Цар тахалтай холбоотойгоор улсын эдийн засаг хэцүүхэн байна. Монгол улсын Засгийн газар авах ёстой арга хэмжээгээ сайн авсан гэж үзэж байна. Би худал хэлж чадахгүй. Би бас амлалт хэлж чадахгүй. Байгаа хэмжээндээ ажиллаж байгаа. Төсвийн тодотгол хийнээ. Саарал жагсаалтаас гарна. Гэмт хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудыг татаж байна, хариуцлага хүлээж байна. Цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Ханшийн хувьд, Засгийн газар Үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. үүнд тодорхой авах арга хэмжээгээ танилцуулна