УИХ-ын гишүүн Х.Байделхан
2016.07.08

Монгол улс дотоодын үйлдвэрлэлгүйгээр хөгжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Байделхан: Энэ засгийг авч явах бүрэн боломжтой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд монгол улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх нилээн их эрхийн актууд гараад нилээн ажил хийгдсэн.

Үйлдвэрлэлийн бодлогоо боловсруулсан, ялангуяа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар нилээн их шийдвэр гараад хэрэгжиж эхэлж байгаа. Манай улс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжих боломжгүй. Тийм учраас энэ гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар цаашдаа анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

  Үргэлжлүүлэн бичлэгээс үзнэ үү