2020.07.02

С.Одонтуяа: Эдийн засаг бас дахин эдийн засаг гэсэн томьёоллоор л ажиллахаас өөр аргагүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад хандан үг хэллээ. 

"Баяр хүргэе. Сонгуулийн хөөрлөөсөө одоо буух цаг болсон. Эдийн засаг туйлын хүнд байгаа. Эхний 5 сарын байдлаар төсвийн алдагдал 1.4 их наяадад хүрсэн байна. Эдийн засаг бас дахин эдийн засаг гэсэн томьёоллоор л ажиллахгүй бол болохгүй боллоо. Дэлхийд эрүүл мэнд, орон гэргүй байдал нэмэгдэж байна. Эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хоёр зүйл байгаа. Нэг нь мэдээ COVID-19, нөгөө нь бол эдийн засгийн буруу бодлогоос болсон шүү. Энэ үрэлгэн зардлаа л болих хэрэгтэй шүү. Засгийн газар тансаглаад байхаар иргэдийн бухимдал нэмэгддэг. COVID-19 огт холбоогүй асуудал бол саарал жагсаалттай холбоотой асуудал шүү. Та хариуцлагын тогтолцоог сайн хийж чадаагүй шүү. 

Та багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засаг гэдэг чинь ерөөсөө талхны ухаа, махны ухаан шүү дээ. Тиймээс төр Баялаг бүтээдэг ААН -ээ л нэн яаралтай дэмжих ёстой