2020.07.02

Ц.Туваан: Монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншил, МАА маш том эрсдэлд орсон

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.


УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, Үг хэллээ.

"Тодорхой 3 асуулт асууя. Ард түмэн сонголтоо хийсэн. Тэгэхээр сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

Хоёрдугаарт, Долларын ханш 40 хувиар унасан байна. Тэгэхээр стратегийн гол бүтээгдэхүүн болсон хүнсээ дотоодоос хангах дээр хэрхэн ажиллах вэ?

Монгол улс өнөөдөр улаан элсэн цөл болсон. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд ярьж, шийдэхгүй бол  Монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншил, МАА маш том эрсдэлд орсон байгаа.Та энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Малчид мах, ноолуур гэсэн хоёрхон удаа олдог орлого дээр өнгөрсөн хугацаанд Танай Засгийн газар буруулах бодлого барьсан. Үүнд дээр анхаараарай. 

Цар тахалтай холбоотойгоор таны хэрэгжүүлсэн арга хэмжээ хэдэн хувьтай биелсэн вэ? иргэдтэй уулзаад явахаар энэ огт газар дээрээ биелээгүй байна. Та цаашид цар тахлын үед яаж ажиллах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

 "Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш. Бид бол анд нөхдүүд. Нэн ялангуяа МАН, АН-ын харилцан ойлголцлоос Монгол улсын хувь заяа хамаарна гэж боддог хүн. Тиймээс цаашид алдаа дутагдал байвал хэлж ажиллаарай. Гэхдээ доромжлолыг бол хүлээн авахгүй шүү.

Хүнсний бүтээгдэхүүний тал дээр Туваан гишүүнтэй санал нэг байна. Атарын 4-р аяныг зохион байгуулан, Эрчимжүүлсэн МАА хөгжүүлнэ. Энэ чиглэлээр олон ажил хийхээр болсон.

Цар тахлын үед малчдаа дэмжихээр хэрэгжүүлсэн зарим бодлогууд үр дүнгээ сайн өгсөнгүй ээ. 

Ц.Туваан үг хэллээ

Танд болон, Засгийн газарт амжилт хүсье. Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана гэж байгаа нь таатай сонсогдож байна. Төсвийн тодотголоо хийнэ гэж байна. Үүнийг хийх ёстой. Мөн МАА хөгжүүлэх, Хүнсний хэрэгцээгээ хангана гэдэг нь маш сайхан сонсогдож байна.