УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.07.08

Эдийн засгийн байдал "сэхээнд" байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна. Орон нутагт ажиллаж бас Монголын сан хөрөнгийн уутны аман дээр сууж байсан, эдийн засгийн нөхцөл байдлыг мэддэг  эрч хүчтэй залуу хүнийх нь хувьд  Ерөнхий сайдаар томилох гэж буйд баяртай байна.

Өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Монгол улсын эдийн засгийн байдал "сэхээнд орсон" гэж хэлэхэд болно. Эхний ээлжинд бид оношоо зөв тавих хэрэгтэй байна. Өмнөх эрх баригчид  оношоо буруу тавьж,  буруу эмчилгээ хийсэн учраас нөхцөл байдал дээрдсэнгүй.

Оношоо зөв тавиад эмчилгээгээ зөв хийж чадвал бид нар сэхэх боломж бий. Ойрын жилүүдэд хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц гэсэн дөрвөн том салбарт чиглэгдэнэ. Ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүчний  салбарт нилээд томоохон ажлууд хийгдэх байх гэж харж байна.

Хөдөө аж ахуйн салбарт малчдаа дэмжих олон хуулийн төсөл санаачилсан.  2008-2012 Монгол мал үндэсний хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байсан гэтэл энэ жил таг зогссон. Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль гарсан боловч өнгөрсөн 4 жилд юу ч хийгдээгүй.  

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү