2022.04.14

С.Чинзориг: Тендерийн нөхцөл, шаардлага тодорхой байж үр дүн гарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Энэ хуулийг ажлын хэсэг гаргаад засаж, сайжруулах байх. Ялангуяа Хэлэлцээ хийж, гэрээ байгуулах төсөл хөтөлбөр дээр анхаарах ёстой. Миний хувьд хуулийн 34,1,1 болон 3,13 гэсэн хоёр заалтыг дэмжихгүй. Байнгын хороон дээр засаад явах хэрэгтэй. Тендерийн баталгааны мөнгийг 5 хувийг 3 хувь болгож байгааг дэмжиж байна. Арилжааны банкинд байршуулаад, ашиглаж байна гэсэн гишүүдийн саналтай нэг байна. Цаашдаа энэ мөнгийн төрийн санд байршуулах өөрчлөлт оруулах санал гаргаж байна.

Түүнчлэн өмнө нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байгаа. Үүнээс болж арилжааны банкнаас гүйцэтгэгч тал өндөр өртөгтэй зээл авч, дарамтад ордог. Иймд төсвийн хөрөнгөөр барьж байгаа дэд бүтэц дээр тодорхой  хэмжээний урьдчилгаа өгдөг зарчимд шилжвэл үр дүн гарна гэж бодож байна. Мөн тендерийн нөхцөл, шаардлага тодорхой байх ёстой. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn