2019.03.20

Д.Оюунхорол: Үнэлгээний хорооны 50 хүртэлх хувьд олон нийтийн төлөөллийг оруулах нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

“Хуулийн 47.5 дахь заалт нь найруулгын хувьд засвар хийгээд төсөлд зайлшгүй оруулахаар санал юм. Гол санал унасан шалтгаан нь хуулийн төсөлд аль нэг төрийн бус байгууллагын нэр дурьдахгүй гэж гишүүд үзсэн юм.

Олон нийтийн төлөөллөө мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг 50 хүртэл хувиар оролцуулан явуулах гэж оруулмаар байна.“

Дээрх заалтыг хуулийн төсөлд оруулах санал ирүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

“2011 онд хуульд өөрчлөлт оруулж хувийн хэвшлээс тендерийн үнэлгээний хороонд 2 хүн оруулна гэж заасан. Гэхдээ үүнээс хойш тендер бүр будлиантай болж эхэлсэн. 2 хувийн хэвшлийнхэн будлиулж байна. Мөн үнэлгээний хорооны дарга хувийн 2 хэвшлээ өөрөө сонгож байгаа учраас будлиан үүсч байгаа. Хорооны дарга нэг нөхрийг дуудаад ТББ байгуулаад 3 хоногийн дотор нэг юм байгуулж ирээд тендер ороод яваад байгаа юм.

Хурал даргалагчаас хүсэхэд энэ санал дээр санал хураалт явуулахгүй үлдээж өгнө үү? Эцсийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагажуулах, эзэнжүүлэх гэдгийг тусгасан.

50% гэдэг саналыг би оруулаагүй. Хувийн хэвшлийн 2 нөхөр хамтарч тендер будлиантуулж байгаа учраас ямар будлиан болсон талаарх мэдээллийг тэд гаргаж өгөхгүй байгаа юм. Тиймээс 45 хувь байхад болж байгаа юм. 7 хүнтэй хороонд 3, 5 хүнтэй хороонд 2 хүний төлөөлөл байх ёстой юм.

Тендер будилж байгаа гол шалтгаан бол хүмүүстэй уулзаж, сонсхоор тендерийн хороо таслал байхгүй байна, цэг байхгүй байна гэж хэлээд худлаа шалтгаанаар оролцогчдыг хасч байгаа юм.”