2022.04.14

Н.Наранбаатар: Энэ хууль бүх худалдан авалт дээр хэрэгжих үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Энэ хууль хэрэгжиж байгаа, олон асуудал араасаа дагуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлт хөгжлийн төслүүдээ хөдөлгөх гэж боловсруулсан төсөл гэж ойлгож байна. Шинэ сэргэлтийн бодлогын 22 төсөл орж байгаа юу. Хэрвээ орсон бол ногоон хөгжлийн сэргэлтийн "Хөх морь" төсөл орсон уу. Хөрөнгө оруулалт, санхүүжилт яаж орсон бэ. Энэ хууль бүх худалдан авалт дээр хэрэгжих үү, эсвэл зөвхөн хөгжлийн хөтөлбөрүүдийн жагсаалтаар батлагдсан үйлчилгээн дээр хэрэгжих үү.

30-аас доош хувь нь төрийн өмчийн оролцоотой бол энэ хууль мөрдөгдөхгүй, гэрээ хийгээд явна гэжээ, үүнийг тодруулъя. Барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил болгосон байна. Энэ эрсдэл дагуулахгүй юу. Хөдөө орон нутагт ажил нь дуусаагүй байхад, тухайн компани барьцаагаа аваад явчихсан олон ажил бий.    

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn