2019.03.20

Ц.Цогзолмаа: Цахимаар тендер зарлах нь хэр эрх зүйн хувьд баталгаатай вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“Тендер шалгаруулахад хамгийн гол шалгуур болгоод байдаг бага үнийн санал гэдэг бол угтаа аливаа тендэрт өрсөлдөгчидийн ажлын туршлага, гүйцэтгэх техник технологи зэргийн хамгийн сүүлд нь явах ёстой юм. Тиймээс хуульд байгаа сайн өөрчлөлтийг тодорхой хэлж өгнө үү?

Цахимаар тендер явуулна гэдэг нь хэр баталгаатай эрх зүйн зохицуулалттай байгаа вэ? Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл их байдаг. Үүнээс үүдэн ААН-үүд алдагдал хүлээх эрсдэл бий. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан бэ? Маргаан шийдвэрлэх хугацааг богиносгосон гэж байна. Үүнийг хэрхэн хийсэн бэ? бүтээн байгуулалтын хугацаа Монгол Улсад маш богино гэдгийг санаарай.

Хариуцлагын тогтолцоог хэрхэн оруулсан бэ? Муу гүйцэтгэгчидийг Хар жагсаалтанд оруулна гэсэн байна. “Цүнхний компани” буюу ажилчингүй хэрнэ ажил аваад яваад байдаг. Үүнийг хэрхэн ялган таньж шийдвэрлэхээр заасан бэ?”

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хариуллаа.