2022.11.03

С.Чинзориг: Өвөрхангай аймгийн алслагдсан сумын цэвэр усны шугамыг солих шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Өвөрхангай аймгийн төгрөг суманд цэвэр усны шугам татах шаардлагатай. Ер нь манай говийн аймаг, сумдад байдаг түгээмэл зовлонгийн нэг нь энэ шүү дээ. Ус нь маш хатуулагтай. Иргэд сумын төвөөс 5км зайтай газраас цэвэр усаа зөөдөг. Цэвэр усны шугам байгуулъя гээд оруулсан. Магадлан хийгээд Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт өртөг нь 800 сая төгрөгөөр нэмэгдчихээд байгаа.

Ирэх оны санхүүжих дүн нь 1 тэрбум 292.5 сая төгрөг. Ирэх оны санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй. Төсөвт өртөг нь 800 саяар нэмэгдүүлье гээд магадлан хийгээд, улмаар гарчихсан байгаа. Энэ асуудлыг гишүүд дэмжиж өгөхийг хүсэж байна.

Хамгийн гол нь бид төсөв батлахдаа, хоёрдугаар хавсралтаар төсөвт өртөг нь нэмэгдсэн бол өөрчлөлт оруулна гээд орчихсон шүү дээ. Хоёрдугаар хавсралт чинь манай саналтай адилхан, төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа. Гэхдээ санхүүжих дүнд нь өөрчлөлт ороогүй 20 төсөл орчихсон байгаа.

УИХ-ын гишүүд маань энэ төслийг маань дэмжээд өгөөч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна.