Ардчилсан нам Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэнэ
2009.12.01

Ардчилсан нам Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэнэ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь өнөөдөр анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Монгол улсын нийт хүн амын 1/3 хувь нийслэл хотод төвлөрч, хотыг чиглэсэн их нүүдэл буурахгүй байгаа энэ үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухайн хуулийг шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай болоод байна.

Ардчилсан нам Долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулдаг “Хэлэлцүүлгийн цаг”-аараа судлаачдын дунд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухайн хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Хэлэлцүүлэг 2009 оны 12-р сарын 2-ны Лхагва гарагийн 15:00 цагт АН-ын шилэн танхимд болох бөгөөд судлаач, доктор Ш.Цогтоо лекц уншиж, урилгаар УИХ-ын гишүүд, НИТХ болон Дүүргийн намын ХЭГ-ын төлөөлөгчид, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.