2025.06.13

Л.Соронзонболд: Үндсэн хуульд гадуур хязгаарлана гэдэг нь ямар ойлголт байна вэ?

УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа.

27/2.1 дээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах гээд хариуцлага оногдуулах гээд тэгсэн байнаҮндсэн хуульд гадуур хязгаарлана гэдэг нь ямар ойлголт байна вэ?

Түүний асуултад, О.Номинчимэг гишүүн хариуллаа.