2025.06.10

Л.Соронзонболд: Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоход хэдэн төгрөг шаардлагатай вэ?

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2025.06.10-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа. 

Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг яг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэх мөн дээрээс нь олон хүүхэдтэй айл, бага орлоготой өрхийг ядуурлын түвшинд хүргэхгүй байхаар тооцсон хүүхдийн мөнгөний хэмжээ хэд юм бэ? Одоо бол жилдээ 1,5 их наяд төгрөгийг зарцуулдаг юм байна. Хэрвээ бид  зорилтот бүлгийн хүүхдүүдэд энэ мөнгийг зарцуулдаг болъё гэвэл хэдэн төгрөгийн асуудал яригдаж байна вэ?

Хоёрдугаарт, бага орлоготой өрхийн насанд хүрэгчид буюу 1200 гаран өрхийг хөдөлмөр эрхлэлтийн сургуулилтад хамруулж байгаа юм байна. Үүн дээр 80% нь илүү ахицтай гарсан гэх. Тэгэхээр энэ ахиц гарсан гэдэг нь ямар үзүүлэлтийг тооцоод байна вэ? гэж. Сургалтад хамрагдаад ур чадвар эзэмшээд ажилд орсон хүн нь хэд байдаг юм. Үүн дээр судалгаа байгаа юу?

Гуравдугаарт, бага орлоготой өрхийг хэдэн нийгмийн ажилтанд хамруулдаг вэ? Тухайн ажилчдын маань ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь тухайн бага орлоготой өрхийн хувьд гарч байгаа дэвшлийг ямар үзүүлэлтүүдээр тооцож байна 

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан