Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс яагаад хасав
2023.03.09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс яагаад хасав

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нартай БГД-ээс сонгогдсон төлөөлөгчдийн хамт уулзлаа.

Монгол Улсын Үндсэн хуулинд үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, НИЙГМИЙН ГАРАЛ гэх мэт зүйлээр ялгаварлахгүй гэж тусгасан байдаг. Гэтэл шийдвэр гаргаж буй эрх мэдэлтэнгүүд нийт хүүхдийн 91%-д хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэн ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧСӨН.

Хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй хүүхдүүдийн ар гэр нь өрхийн орлого нь бага, мөн хагас бүтэн өнчин болон ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ хүүхдүүд олноор хамрагдаж чадаагүйд олон ээжүүд нулимс унаган ярьж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа олон асуудал бий. Статистик мэдээллээр Монголд 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэдний 61.4% нь ямар нэг байдлаар боловсрол эзэмшдэг бол үлдсэн 40 орчим хувь нь сурах эрхээ эдэлж чаддаггүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний гэр бүлийг бодлогоор дэмжиж, анхаарч халамжлах, хүүхдийг сэргээн засах үйлчилгээнд хамруулах нь онцгой шаардлагатай байна.
Нэг үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн зовлон бэрхшээлийг ойлгодог болсон нь сайшаалтай. Гэвч тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар байгаа.

Бидний уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ж.Баясгалан оролцож ээжүүдэд сэтгэлийн дэм хайрласан юм. Ээжүүдтэй удаан ярилцсаны эцэст ээжүүдийг клуб байгуулахыг хүсэн, клубт сэтгэлийн хандив өргөхөөр боллоо. ТҮҮНЧЛЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ НЬ ХАСАГДСАН ээжүүдэд тодруулга явуулан аль болох хуулийн хүрээнд тус дэм болохоор ярилцлаа. Цаашид энэ талаар эцэг эхчүүдтэй хамтран гарц гаргалгааг хайж ажиллах болно.