Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно
2023.06.21

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр тогтоолын төслүүд батлагдлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долдугаар сарын 1-н гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа.

Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 9%-йн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй.

Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ" гэв.