
2025.06.01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэнд хүргэе!
Бидний ирээдүй болсон хүүхэд, залуусын хөгжил хамгаалал, гэр бүлийн орчныг дэмжих зорилгоор “Гэр бүл хөгжлийн төв”-ийн 1-р давхарт “Миний хөгжлийн гудамж” төслийг албан ёсоор нээлээ.
Энэхүү төв нь 3 давхар, Гэр бүл, өсвөр үе, ахмадууд бүгдэд зориулсан
Урлаг, бүтээлч байдал, суралцах орчныг бүрдүүлсэн. Насан туршийн боловсрол, туршлага хуваалцах боломжтой. 57,000 орчим иргэнд нээлттэй үйлчилгээг үзүүлэх юм. Энэ бол зүгээр нэг байгууламж биш — хүүхэд, гэр бүл, ахмадуудын хамтын хөгжлийн уур амьсгалтай, эерэг орчин юм.
Хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд гүн талархал илэрхийлье. “Миний хөгжлийн гудамж” – хүүхдэд ээлтэй, хөгжилд хөтлөх бодит орчин байж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдрөөс эхлэн хүүхдийн төлөө хамтдаа алхъя!