УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.05.12

Л.Мөнхбаатар: Хууль бүтээх үйл ажиллагааг илүү чадавхжуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийнхаа зүйл заалтаас илүүтэй, зарчмын зөрүүтэй асуудалд санал хураах явдал их байна. УИХ-ын дарга үүнд шүүмжлэлтэй хандаж байсан. 49 зүйл заалттай төлбөрийн системийн хуулийн төсөл орж ирэхэд 150 гаруй зарчмын зөрүүтэй асуудалд санал хураасан тэгэхээр уг хуулийн үзэл баримтлал, үндэслэл юу болох билээ? гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. 

Эдгээр зарчмын томьёоллуудыг хархаар бодлогын зөрүүтэй тодорхой хэсэг байна. Ихэнхи нь хуульд нийцүүлэх төсөл дотроо байгааа зөрчилтэй байгаа асуудлаа нийцүүлэх, найруулга үг хэлний агуулгыг нийцүүлэх гэсэн ийм л асуудлуудаар хураадаг болсон.

Олон хуулиуд дээр давтагдаад байгаа юм. Энэ нь юуг харуулж байна вэ гэхлээр өргөн баригдаж байгаа төслийн боловсруулалт шаардлага хангахгүй байна гэсэн үг. Энэ асуудал ерөнхийлөгч, засгийн газарт бүгдэд хамаатай асуудал юм.Нийт батлагдаж байгаа хууль тогтоомжийн талаас илүү хувийг засгийн газар санаачилдаг. Тэгэхээр засгийн газар, хууль зүйн яам хуулийн төсөл боловсруулалтад илүү анхаарах зайлшгүй шаардлага байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг сөхөхөд хууль тогтоожийн хуульд нийцүүлсэн тул гэсэн байдаг үүнийг бүгд мэдэж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн зөвшөөрөлгүйгээр төсөл өргөн баригдахгүй л дээ. Тус хуульд нийцсэн гэдэг үндсэн хууль болоод бусад хуульд нийцсэн үг үсэг, техникийн хувьд шаардлагыг хангасан гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа юм. Гэтэл өнөөдөр Улсын их хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад хууль тогтоомжийн хуулийг дагаж мөрдөх асуудлыг хангах хэрэгтэй байна.