2021.03.25

Б.Бат-Эрдэнэ: Том баялагаа эзэмшигч ард түмний хувьд ахиу ашиг ирэх түүхэн өөрчлөлт бий болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг анхнаас нь ярьж байсан хүмүүсийн нэг нь би. Тухайлбал 2017.12 сараас өдөр бүр УИХ дээр шаардаж байгаад Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан, жил гаруй ажиллаад, санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлээд, түүн дээр тулгуурлан УИХ, Засгийн газарт үүрэг чиглэл өгч 92 дугаар тогтоолыг баталсан. Сар гаруйн өмнө УИХ дээр 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдан тодорхой үр дүнтэй ажилласан. Үргэлжлүүлэн нэг саналтайгаар ажлын хэсгээ өргөтгөн Түр хороо байгуулан УИХ-ын албан ёсны бүтэцтэй байгуулагдахаар ажиллаж байна. 

Ийм чухал цаг үед Оюутолгойн гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах чиглэлд У.Хүрэлсүх онцгой анхаарч ажилласан. УИХ ч дэмжиж байгаа.

Монголын ард түмэнд ашигтай, харилцан ашигтайгаар том баялагаа эзэмшигч ард түмний хувьд ахиу ашиг ирэх түүхэн өөрчлөлт бий болох нь ээ. Үүнд өнөөгийн УИХ их идэвхтэй ажиллаж байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn