2019.04.12

О.Баасанхүү: 1998 оноос хойш гарсан олон нууц хэргүүдийг ил болгож болох уу?

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор байсан н.Алтанхуяг, н.Энх-Амгалан, ХЗДХ-ийн сайд байсан Л.Цог, Ц.Нямдорж нар энэ хэргийг мэднэ. Би бол мэдэхгүй. Тиймээс хууль шүүхийг хараад байж абйна. Ерөнхий прокуророос асуусан илэрсэн, нотлогдсон гэсэн. Одоо шинэ прокурор томилогдсон. Тодорхой юм хэлэх байх гэж итгэж байна. Эргэлзээтэй юм байгаа гэдэгтэй санал нэг байна. 

Үүнээс гадна гэр бүлээр нь шатаасан нэг хэрэг байгаа. Энэндээр 3 хэрэг байгаа юм. 

  1. Хүн санаатайгаар шатааж алсан.

  2. Улс төрийн нөлөө бүхий хүнийг захиалгатайгаар алсан.

  3. Хэргийн захиалагч хэн бэ?

Цагдаа, Тагнууд Засгийн газрын мэдэлд байдаг. Эрдэнэт үйлдвэрийн асуудал дээр ажлын хэсэг байгуулагдаад УИХ-ын ажлын хэсгийг ч үл тоон ажиллаж болсон. 

Би Ц.Нямдорж гуай танд дургүйдээ ингээд байгаа юм биш. Та энэ ажлын хэсэгт орох хэрэггүй. Та өөрөө ч "над дээр хэрэг үүсгэсэн" гэж хэллээ. Ашиг сонирхол энд яригдана. Хүмүүс хардана. Та эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нөлөөлөх зорилготой байх вий, Өөрөө эрх мэдэлтэй ойр байгаа учраас нөлөөлж, чиглүүлэх вий. Тиймээс та ахмад хүний хувьд зөвлөөд явж болно. 

Та намайг чагнасан, тагнасан асуудал гэж байна. Би мөрдөн мөшгисөн гэж хэлсэн. 4000 хүнийг залилсан Тагнуулын газрын дарга Чулуунбаатар гэж хүнд яагаад эрүү үүсгэхгүй байна вэ? Ажлаа өгсөн хэрнээ эрүүгийн цагдаа ашиглан миний тойрогт мөрдөн мөшгилт  хийсэн. 

Түр хороо нь ямар үр дүнд хүрээд татан буугдах вэ? Хэлмэгдүүлсэн, хэрэг хүлээлгэсэн гэж байгаа бол уучлал үзүүлэх ёстой. Мөн маш олон хаалттай хэргүүд байна. 1998 оноос хойш 2015 он хүртэл олон хэрэг гарсан. Эдгээр хэргүүдийг ил гаргах боломж бий юу? Түр хороо үүнд санаачлагатай ажиллах уу?"

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуллаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан байр суурь илэрхийлсэн юм.