2019.01.17

Л.Болд: ЖДҮХС-г шалгахаас илүү том асуудлууд дээр түр хороо байгуул л даа

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Дэд хороогоо татан буулгадагсан уу? Түр хороо байгуулдагсан уу? тухайн үед энэ асуудлаа шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал хувьсгалын хэмжээнд хүрчээд байна. Өмнө талбай дээр иргэд гэр бариад жагсаад хэлэлцүүлэг өдөр бүр хэлэлцэж байна.

Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй гишүүний асуудлыг оруулж ирж байна гэсэн. Одоо энэ асуудлыг хэлэлцэж ярих шаардлага байхгүй. гэтэл түр хорр байгуулах  асуудал 4 хөн хоногийн дотор орж ирээд шийдүүлэх гээд байна.

Гэтэл би С.Зоригийн хэрэгтэй холбоотой түр хорр байгуулах гэж олон жил ярьж байгаа ч оруулж ирэхгүй байгаа. Ийм ногоон гэрлээр асуудлыг оруулж ирж ярих шаардлага байхгүй. ЖДҮХС-аас ч чухал Эрдэнэт, 60 тэрбум, Чингис бонд гэх мэт асуудлууд дээр ажлын хэсэг байгуул л даа.”