С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгууллаа
2019.04.25

С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгууллаа

УИХ-ын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн чуулган 11  цаг 20 минутад эхэлж 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Чуулган С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах тухай эцсийн хэлэлцүүлгийг хийж түр хороо байгуулахаар болов.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссаны дараа саналт хураалт явуулахад гишүүдийн олонх  дэмжиж түр хороог байгуулав.

Уг түр хороог УИХ-ын гишүүн 

 
  1. Ж.Батзандан
  2. Н.Энхболд
  3. Х.Нямбаатар
  4. Я.Санжмятав
  5. Ц.Нямдорж
  6. А.Сүхбат
  7. Ө.Энхтүвшин гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.
Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж байна.