УИХ-ын гишүүдийн байр суурь
2015.05.19

Сонгуулийн тухай хуулийг яаралтай батлах шаардлага бий болоод байна

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж УИХ-ын гишүүд үеийн үед ярьдаг ч УИХ-аас ажлын хэсэг байгуулан энэ ажил удааширч улмаар сонгуулийн өмнө тус хуулийг баталдаг уламжлал тогтжээ.

Иймээс ирэх жилийн сонгууль дөхөхөөс өмнө  сонгуулийн тухай нэгдсэн хуулийг УИХ-ын хаврын чуулганаар  яаралтай  батлах шаардлага бий болоод байна. Одоогоор УИХ дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг суурин ИТХ-ын сонгуулийн тухай хууль НИТХ-ын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж МУ-ын сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар, 48 пропорциональ 28 байхаар тусгажээ. Мажоритар тогтолцоо нь улсаа тойрог болгон хуваагаад түүн дээр улс төрийн намууд болон бие даагч нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэн өрсөлддөг, харин пропорциональ систем нь тодорхой бүсэд болон улсын хэмжээнд олон мандаттай том тойрогт улс төрийн нам, намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ёстой.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?