УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2023.06.08

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.06.08/ хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөл нь хоёр төслийг нэгтгэсэн төсөл бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан 60 гаруй саналын томьёоллын дагуу санал хураан, хэлэлцүүлсэн юм. 

Нэгтгэсэн хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.