2021.10.12

Н.Учрал: Анхан шатны шүүхээс буцаадаг байх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,12/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Нилээн олон онол практикийн асуудал яриад шүүхээс буцааж байгаа нь хүний эрхийн асуудал, прокурорын байгууллага хариуцлагагүй ажиллаж байна гэсэн үндэслэл яриад тухайн үед 2017 оны хуулиндаа эрүүгийн хэргийг буцаахгүй байхаар зохицуулалт хийсэн. Харин дараа нь ҮХЦ дээр асуудал үүсээд явсан. Үүнээс хойш шүүгч нарын зүгээс нотлох баримтаа бүрэн дүүрэн үнэлээгүй хэргүүдийг шууд шүүх уруу шиддэг шүүх дээр хайна хагалдаг. Буцаах гэхээр болдоггүй, нотлох баримт нь хангалттай биш гэсэн тайлбар хэлдэг.

Шүүх хуралдааны зарчим бол мэтгэлцэх. Энэ зарчмын хүрээнд шинэ нотлох баримт үүсдэг тэгээд буцаах гэхээр буцааж болдоггүй. Прокурор заавал шүүх уруу шилжүүлэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож болдог. Гэтэл хангалттай нотлох баримт байхгүй байхад шүүх уруу шилжүүлээд шүүх үүнийг шийдэг гээд хаядаг. Энэ бол нэг талыг харахгүй зөвхөн нөгөө талыг хардаг эрх ашиг яриад байж болохгүй. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байж шүүх уруу шилжүүлээд хүний эрхийн асуудал дахиад яригдаж байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс буцаахгүй байх зохицуулалтыг зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс буцаадаг байх ёстой. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn