2023.10.26

Б.Бат-Эрдэнэ: Дарга нарын авлига, албан тушаалын асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Авлига, хулгайн хэрэгт хүлээлгэх, ялын бодлогыг чангатгах өөрчлөлт орсон. Энэ бол зайлшгүй. Монгол Улсын уруудан доройтож байгаа нийгмийн хагарал, тэмцэл, нийгмийн тэгш бус, баян хоосны ялгаа гэхчлэн суурь шалтгаан бол 30 жил авлига цэцэглэсний л хорт үр дагавар юм. Энэ маягаараа цааш явбал улс орон удаан оршин тогтнох ямар ч үндэс байхгүй.

Тиймээс нийтээрээ авлигын эсрэг тэмцлийн хүрээнд, хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Шүүхийн гаргасан шийдвэрүүд нь эргэж буцсан байдалтай байна. уймраа хүн гэдэг шиг л байх юм. С.Зориг агсны аллагатай холбоотой хэрэг юу боллоо. Бид бүгдээрээ мэднэ. Дарга нарын авлига, албан тушаалын асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?