2019.04.25

Л.Болд: Монголын төр хариуцлагаа хүлээх цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

О.Баасанхүү гишүүнээ та УИХ-ын гишүүнийхээ ажлыг ярь. Өнөөдөр хүний хувь заяаны асуудал яригдаж байна. Хууль зүйн сайд нь уучлалт гуйчихсан. Чимгээ, Содномдаржаа нар маш хүнд байдалтай хорих ангид байна. Монголын төр тэдгээр хүмүүсийн үйлийг үзчихсэн. Би Эрдэнэ, Дорноговь рүү хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзлаа, Тэд үнэхээр ядарсан байна. Тэгэхээр өнөөдөр үүнийг бид батлах хэрэгтэй байна. 

Өнөөдөр бид үүнд эрүүл ухаанаар хандмаар байна. Буруу шийдвэр гаргачихсан Дээд шүүхийг шүүгч нь ёс зүйн хариуцлагаа хүлээх хэрэгтэй шүү дээ. Энэ хэргийн үнэн зөвөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдр УИХ өөрийнхөө авах ёстой арга хэмжээгээ авах ёстой.