2025.06.09

Н.Учрал: Асуудлын галтайг хариуцаж, амин хувийн эрх ашгийг хойш тавин зүтгэлээ

Хамтарсан Засгийн газар 10 сарын турш ажиллаад, дараагийн Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан, УИХ-ын гишүүн Н.Учрал иргэн бүр эрдэнэс баялгаасаа үр өгөөж хүртэх, үндсэн эрхийг хангах, олон жилээр гацсан том төслийг ажил болгох  зэргээр асуудлын галтайг хариуцаж, амин хувийн эрх ашгийг хойш тавин зүтгэлээ. Улс төр багатай, ажил ихтэй, асуудал нь шийдэлтэй 10 сар байлаа.Гүйцэтгэх засаглал гэдэг бол эцсийн эцэст ГҮЙЦЭТГЭЛ-ХАРИУЦЛАГА хэмээх итгэл үнэмшил минь улам батажлаа. Сэтгэл, зүтгэл байхад итгэл мөнхөд оршино гэлээ.

2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюунэрдэнэ томилогдож,  гурван намын Хамтарсан Засгийн газар байгуулагдсан юм.

Энэ хугацаанд Засгийн газрын хуралдаанаар 1165 асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлын 25% буюу 290 асуудлыг ЗГХЭГ-аас судалж бэлтгэн оруулсан байна. Л.Оюунэрдэнийн Засгийн газарт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Н.Учрал ажиллахдаа Хууль санаачлах, төр хурдтай бүтээмжтэй ажиллах, иргэдэд хялбар орчин үеийн дэвшил дээр технологи нэвтрүүлсэн төрийн үйлчилгээг бий болгоход онцгой анхааран ажилласан билээ. Тухайлбал цахим засаглал цаасгүй төр байх зорилт тавин, Цахим хөгжлийн сайд байхдаа эхлүүлсэн ажлаа улам төгөлдөржүүлсэн юм. И-монголиа платформыг 2020 оноос эхлүүлж бодит ажил болгов. 2 сая тогтмол хэрэглэгч 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар авч байна. И-монголиа 5 жилд 1,4 их наяд төгрөгийн хэмнэлт хийж, 73,6 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлжээ. 

ТӨК-удын ТУЗ-ийн мэдээллийг ил тод болгож и-кабинет байх зарчмыг хэрэгжүүллээ.

ТӨК-удыг цэгцэлж, ТУЗ нэрээр төсвийн мөнгө иддэг байдлыг таслан зогсоож ашиггүй ажилладаг байгууллагыг татан буулгаж төрийн албаны шинэчлэлийг эхлүүллээ. Төрийн өмчит 119 компанийн ашиг орлого, алдагдал, зардал төлсөн татвар ил болсон. Цаашид 14 багц 74 үзүүлэлтээр ТӨК-ийн бүх мэдээлэл цахимд ил байршина. Хууль журмаас давсан зөвшөөрлийг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан нээхэд 138 шат дамжлага, хүнд сурталтай нүүр тулдаг байсныг зогсоолоо. Өнөөдрийн байдлаар 251 төрлийн зөвшөөрлийг 145-ыг нь зөв болгох ажлыг хийж, иргэдэд цахимаар бүртгэл үүсгэн богино хугацаанд ажлаа эхэлдэг болгожээ. Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчилгээ дээр 114 шат дамжлагыг дэмжиж байна.Тусгай зөвшөөрлийг 20-30 минутад цахимаар авах боломж бүрдлээ. Зөвшөөрөл авахын тулд 133 шат дамжлага дамждаг байсан бол 60-65 болж хүнд суртал буурлаа. 

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг Н.Учралын баг санаачилж, гадагшаа урсаж байсан 1,7 их наяд төгрөгийн урсгалыг зогсоолоо.

Ван Экспетийг сурталчилж байсан 34 домэйн хаягийг хааж, 110 агентуудын эрхийг цуцаллаа. Хууль батлагдсанаар олон жил цахим мөрийтэй тоглоомоос болж хохирсон иргэд, гэр бүл мөрийтэй тоглоомд донтож байсан залуусыг аварч байна. 

Төрийн тэргүүний санаачилсан баялагтаа эзэн байх бодлогыг хэрэгжүүллээ.

Төгрөг нуур, Ачит эх, Эрдэм зэрэг төрийн өмчоор хайгуул, судалгааг хайгуул, судалгааг хийсэн стратегийн ордоо эр эргүүлэн авах ажлыг зориг гарган хийлээ. Ингэснээр Ухаа худаг, Ачит эх, эрдмийн компаниудын 34%-ийг төрдөө ард түмэндээ эргүүлэн авах хэлэлцээрийг хийж баталгаажуулж эхэллээ. Эзэн нь юмаа мэдэж, эргэ нь усаа хашдаг бодлогыг Үндэсний баялгийн санг бүрдүүлэхэд баримтална. Ирээдүйд өр биш, өв үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас хэлье. Улс төрч, бизнесийн бүлэглэлээс овоолох, орд, үүсмэл орд, нуураа эргүүлэн авах ажлыг хийлээ. 

27 жил гацсан ураны төслийг гараанаас гаргалаа.

Францын Орона-майнинг компанитай хөрөнгө оруулалтын түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээ Оюутолгойн гэрээнээс хойш хийгдэж буй хоёрдогч том хөрөнгө оруулалтын гэрээ боллоо. Ураны гэрээ байгуулагдсанаар Үндэсний баялгийн сан жил бүр 61,5 тэрбум төгрөгөөр арвижна. Хөгжлийн 14 мега төслөө эрэмбэлж, 5 мега төсөл нэг жилийн дотор гараанаас гарлаа. Мега төслөө төлөвлөснөөр 2030 он гэхэд хуримтлалын сан 18 их наяд төгрөг болж, эдийн засгийн өсөлт иргэндээ очиж өөрчлөлт авчирна. 

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа