
D-Parliament апликейшнийг 1,3 сая хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь 18-45 насны залуус
18 нас хүрсэн иргэн бүр хууль засаглах үйл ажиллагаанд шууд оролцох боломжтойг та мэдсэн үү?
Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон D-Parliament цахим хувьсал хийгдээд 3 жил болж байна. Төрийн шийдвэрт иргэний оролцоо амин чухал гэсэн үзэл санаанаас бий болсон уг платформийг Б.Өлзийбат санаачилж өдгөө үндсэн үүрэг, үр өгөөжөө өгөөд явж буй.
Энэ хугацаанд D-Parliament апликейшнийг 1,3 сая иргэн ашиглажээ.
Иргэн аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж, иргэдийн дэмжлэгийг авч заасанд саналын тоонд хүрснээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх хэд хэдэн санаачилга олны анхаарлын төвд байна. Хууль батлагдахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлсэн байх шаардлагатай уялдаж УИХ-д яг одоо хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд саналаа өгөх боломж мөн үүгээр олгогддог.
D-Parliament платформ хэрхэн ажилладаг вэ?
“My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах, цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.
Иргэн бүртгүүлж ороод дээрх 4-өөс сонголтоо хийж ашиглах боломжтой.
Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-д заасны дагуу шаардлага хангасан бол санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг УИХ-ын Тамгын газар хариуцаж үйл ажиллагааны үр дүнг ажлын гурав хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлдэг.
Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор харьяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харьяалах Байнгын хороонд шилжүүлэх байдлаар ажиллана.
МОНГОЛ ОРОН ЗАЛУУСЫН ОРОН БОЛЖ БАЙНА
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнгөрсөн 7 хоногт Д-ӨРГӨДӨЛ системийг идэвхтэй хэрэглэж 33.000, 70.000, 100.000 иргэдийн санал дэмжлэг санал авсан өргөдлийг санаачилсан Иргэн болон босго хүрээгүй хаагдсан өргөдлийг санаачилсан иргэдийн төлөөлөл мөн иргэний оролцооны мэргэжлийн байгууллагуудын нээлттэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр тус платформийн нийгэмд оруулсан хувь нэмрийг онцолж, цаашдын хөгжүүлэлтийн талаар санал бодлоо солилцсон юм.
D-Parliament системийг 18-39 насны 800.000 гаруй залуучууд давтагдахгүй тоогоор хэрэглэж, өргөдөл санаачилж саналаа өгсөн статистик бий.
Д-Өргөдөл системийн тусламжтай асуудлыг олон нийтийн анхааралд оруулж чадсан сүүлийн жишээ нь Р.Шинэгэрэл иргэний санаачилсан "Цалингийн татвар"-ыг 1 хувь болгож бууруулах өргөдөл юм. Түүний өргөдлийг дэмжиж 100 мянга гаруй иргэн санал өгсний 85 хувь нь ид ажил хөдөлмөр эрхэлж байгаа 18-45 насны залуус байв.
УИХ-аас баримталж буй бодлого, баталж буй хуульд иргэдийн санаачилга туссан шийдвэр одоогийн байдлаар хараахан гараагүй ч гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж үйл хэрэг болгох зүйтэй гэж онцолсоор байна.