
2025.04.25
Г.Уянгахишиг: Ерөнхий сайдын мэдээлэлд Ирээдүйн өв сангийн хөрөнгийн өгөөжийн талаарх нарийвчилсан мэдээлэл алга
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцаад Улсын Их Хурал дахь ХҮН намын бүлгээс дараах дүгнэлтийг өгч байна
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь хүн намын зөвлөлөөс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн үйл ажиллагаа амжилттай ажиллаж байгаа тухайд мөн Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаарх мэдээллийг сонслоо. Гэхдээ энэ нь өөрөө удирдан зохион байгуулах ажиллагаа явж байгаа талаар мэдээлэл байх боловч бид асуулга асуух эрхгүй байгаа. Ийм учраас үг хэлэх хүрээнд тодруулах маш олон асуултууд байна. Мөн Ерөнхий сайдын мэдээлэлд Ирээдүйн өв сангийн хөрөнгөөс төвлөрүүлсэн хөрөнгийг ямар өгөөжтэйгөөр байршуулсан болон хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулсан гэдэг талаар нарийвчилсан мэдээлэл байхгүй байна.
Ийм учраас энэ талаар нэмэлт дүгнэлт хийх боломжгүй байна. Хуримтлалын санд хуримтлагдсан 480 тэрбум төгрөгийг орон сууцын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн эх үүсвэрт хөрөнгө оруулсан гэж байна. Энэ хөрөнгө оруулалтын өгөөж нь хэд юм бэ? Энэ хуримтлалын сангийн 480 тэрбум төгрөгт сарын жилийн хэдэн хувийн өгөөжтэйгөөр байршуулсан бэ энэ талаарх мэдээлэл бид нарт ирсэнгүй. Буцаан нэгтгэсэн дүнгээр нь харахад 24 оны хүүгийн орлого 4,9 тэрбум гэдэг бол нийт хөрөнгийнхөө нэгхэн хувьтай тэнцүү байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn