2019.10.15

Н.Амарзаяа: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үү?

УИХ-ын Төсвийн байнын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Гаалийн албан татвараас хөнгөлж буцаан олгочхоод дахиж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм уу? Хуулийн төсөл өргөн барьсан материал дээр хоёр тусдаа асуудал байгаад байдаг. Гэтэл үйлдвэрийн ажилчдын оффисын барилга, орон сууц гэх мэтчилэн үйлчилгээний цогцолборын бүтээн байгуулалтад шаардлагатай хоёулаа л бараа материалыг гаалийн татвараас хөнгөлж буцаан олгох, нөгөө нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх энэ дээр хариулт өгөөч.