УИХ чуулганы /2025.07.03/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа зэрэг асуудлаас үүдэлтэйгээр 2025 оны 7 сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх боломж нь бүрдэнэ. Баяр наадмыг зохион байгуулах комисс болон бусад түвшинд өнөөдрийн хуульд орсон өөрчлөлт бүрэн тусгагдаж орж ирэхгүй байх талтай.Үүн дээр гишүүд зөв ойлгож хандаарай. Хууль батлагдчихаад байхад, хууль зөрчлөө гэдэг асуудлыг баяр наадмын өдрүүдээр хэрүүл болгож асуудал дэвшүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсье.