2022.05.20

Н. Наранбаатар: Монгол бөхийг их спорттой холбож, адилтгах шаардлага байгаа юм уу, тодруулж өгнө үү?

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Хөдөө орон нутагт баяр наадам зохион байгуулахад морь, бөх дээр их асуудал гардаг. Энэ нь өөр өөр өдөр наадам болдогтой холбоотой. Харин улс даяар нэг өдөр наадам болох хууль оруулж байгаа нь сайн байна. Харин онцгой нөхцөлд өдөр хойшилж болно гэж байна. Үүнд ган, зудын нөхцөл орох уу. Зэргэлдээ сум хамтраад наадам зохион байгуулж болно гэсэн байна, үүнийг тодруулж өгөөч. Бүсчилж хийж болох уу. Цаашдаа эрлийз морины асуудлыг яах вэ. Хэзээнээс энэ хууль хэрэгжих вэ.

Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn