2022.05.20

С.Чинзориг: Хурдан морины уралдаанд стандартад нийцсэн морь уралдуулна гэсэн заалт маргааныг шийдэж чадах уу?

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Монгол үйлдвэрийн стандартад нийцсэн 6 насны морины уралдаан зохион байгуулна гэжээ. Энэ стандартыг тогтоосон стандарт байна уу. Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжинэ гэж тооцоод байна уу. Хөдөөгийн уяачид сэрвээний өндөр болон үйлдвэрийн харахгүй бол бид уралдаж чадахгүй болсон гэж байна. Ер нь дан монгол морь уралдана, эрлийз морь тусдаа гэж оруулбал ямар бэ. Энэ хуулиар зөвхөн Үндэсний их баяр наадмын асуудлыг шийднэ гэж байна. Засгийн газрын шийдвэрээр болон бусад шийдвэрээр уралддаг уралдаанд хамааралгүй гэсэн байна. Гэтэл тус хуулийн төслийн 14 дээр Засгийн газрын шийдвэрээр уралдсан бүсийн болон бусад уралдаанд оролцсоны цол олгоно гэжээ. Энэ хоёр зөрөлдөөд байна.

Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn