Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
2021.01.06

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны өчигдөрийн цахим хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. 

Хуралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нараас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш.

Нөгөөтэйгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, Улсын Их Хурлын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Харин төсөл санаачлагч гишүүд эсрэг байр суурьтай байлаа. 

Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.