http 6
УИХ-ын гишүүн Д.Зоригт
2013.11.19
Эдийн засаг, Худалдаа

Дан ганц улсын төсвийн эх үүсвэрээр ирэх жилийн нийт хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй

Төрийн үйл ажиллагааны зардал бодитой байдалд тооцогдож чадсан үйл ажиллагаа нь үргэлжлэх, тасалдахгүй байх боломжтой гэдгийг  гишүүд үгүйсгэхгүй байна.

Зарим гишүүний хувьд байр суурийн зөрүүтэй байгаа. Ирэх жилийн төсвийн бодлого эдийн засгийн өсөлтийг хангаж чадах эсэх, орон нутгийн хөрөнгө оруулалтын хуваарилалт тэгш хийгдэж чадсан эсэх, авлигажсан төсвийн байдлаас салж чадах уу зэрэг нь яригдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Дан ганц улсын төсвийн эх үүсвэрээр монгол улсын ирэх жилийн нийт хөрөнгө оруулалтыг хийх боломж байхгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр санхүүжилтийн өөр эх үүсвэрийг босгох шаардлага байгаа. Энэ бол шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогоо сайжруулах хэрэгтэй байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг шаардлага тулгараад байна. Мөн олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа шинэ эх үүсвэр болох хэрэгцээ байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төсвийн орлогод тодорхой эрсдэл байна. нэгдүгээр төсвийн орлогыг үндсэндээ 6.8 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн. Гол нь экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өөдрөгөөр авсан. Хоёрдугаар экспортлох хэмжээг 2012-2013 оны гүйцэтгэлтэй харьцуулахад нилээн хэмжээгээр өндөр авсан болохоор төсвийн орлого тасрах бодит нөхцөл үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна.

УИХ-аас батлагдан төсвөөр бол 2014 онд иргэдийн цалин тэтгэврийн нэмэгдэлд зориулж 200 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг тусгасан. Гэхдээ цалин тэтгэвэр хэзээ, хэдий хэмжээгээр нэмэгдэх үү гэдэг нь тодорхойгүй хэмжээнд байгаа.

ШИНЭ МЭДЭЭ